Мэдээ, мэдээлэл

Зураг, цомог

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХХК-НЫ 1072 ХУВЬЦААНЫ ТАЛААР ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхэд залуучуудыг сургалтанд урьж байна.

Хорооны танилцуулга

image

Хорооны танилцуулга

 

 1778 онд дархлагдсан үзэсгэлэнт Богдхан уулын ар, Туул, Дунд голын сав хөндийн рашаан булгийг түшиглэн 1837-1840 онуудад 5-р Богд Жавзандамба хутагтын зуны ордонг бариулсанаас үүдэн энд Гунгаадэжидлэн хэмээх цагаан сүм байгуулагджээ.

Улмаар 1909 онд одоогийн Яармагын гүүрийн доод хэсэгт Орос худалдаачдын хувь нийлсэн пүүсүүд бий болж арьс шир боловсруулах, ноос угаах, саван үйлдвэрлэх зэргээр тус улсад анхны орчин үеийн үйлдвэрийн шав тавигдсан газар бол одоогийн манай хороо юм.

1965 онд байгуулагдсан Ажилчны районыг Засаг захиргааны өөрчлөлтөөр 1992 онд Хан-Уул дүүрэг болгон өөрчлөхөд тус хороо шинэчлэгдэн өөрчлөгдсөн.

Хан-Уул дүүргийн 2-р хороо нь Хан Богд уулын ар бэл, Хатан Туул голын хормойг дэрлэн зүүн болон зүүн урд талаараа Хан-Уул дүүргийн 1-р хороо, 15-р хороотой, баруун талаараа 3-р хороотой, хойд талаараа нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороотой тус тус хиллэн оршдог.

Байшин хороололд нийт 3050 өрхийн  12470 орчим хүн ам оршин сууж төвлөрсөн тус дүүргийн төвийн гол хороо бөгөөд 70 гаруй үйлдвэр үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

2-р хороо нь Хан-Уул дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээ, соёл, боловсролын гол бүс нутаг гэдэг утгаараа гадаадын хөрөнгө оруулалттай болон арьс ширний томоохон үйлдвэрүүд тус хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг нь тус хорооны бусад хороодоос ялгарах давуу тал юм.

Тухайлбал, хувийн их дээд сургууль 4, 10-н жилийн дунд сургууль 1, хүүхдийн цэцэрлэг 3, Хорооны нутаг дэвсгэрт 70 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд ажиллаж байгаагийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай болон арьс ширний томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулдаг, “Сотома Монгол”, “Сэлэнгэ Нитинг”, “Комит сервис” ХХК, “HKB, интернейшнл” ХХК, “Юни Си энд Си” зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай аж аж ахуйн нэгжүүд, “Монгол нэхий”, “Мон Те Ар”, “Хатан туул”, “Мишээл Экспо”, “Белон”, “Бетон Арматур”, “Лоз”, “Их харанга”, “Судалт”, “Цайны зам трейд”, “Мөнх суварга”, “Монгол гар хивс” зэрэг дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд 12000 гаруй ажиллагсад ажиллаж байна.

 

Арилжааны банкны салбаруудаас ХААН банк, төрийн банкны салбарууд үйлчилдэг. Манай хороонд 54000м2 ашигтай талбайтай 63 байранд 16 сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж байгаагийн зэрэгцээ 1800 гаруй өрх хувийн авто машинтай болжээ.

Тус хорооноос Төрийн соёрхолт Б.Дандар, Хөдөлмөрийн баатар Балжинням, Ж.Цэрэнбүжид, Р.Батнасан,  Монгол Улсын ударник Д.Даваажав, Монгол Улсын Гавъяат  Х.Дамдин, Д.Жанчив, Ц.Шоовдор зэрэг 26-н гавъяатууд гэх мэт алдартнууд төрөн гарсан бөгөөд тэднээрээ бид бахархадаг юм.

Хан-Уул дүүргийн ИНХ-ын даргаар Г.Энхтуяа 2004-2009 онд, Б.Энххөдөлмөр 2009 оноос сонгогдон ажиллаж байна.

Тус хорооны ИНХ 5 тэргүүлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны даргаар:

Ш.Лодоншарав 1985-1990 онд, Д.Алтанцэцэг 1990-1994 онд, Л.Лхагвасүрэн 1994-1996 онд, Ч.Наранцэцэг 1996-2000 онд, П.Батхүлэг 2000 оны 11 дүгээр сараас 2002 онд, С.Болд 2002-2003 оны 7-р сар хүртэл, Нордовын Баттөр 2003 оны 7 дугаар сараас 2006 онд, Чогсоогийн Наранцэцэг 2009-2017 онд, 2017 оноос Э.Батмөнх  Засаг даргаар ажиллаж байна.

Зохион байгуулагчаар:

 2009-2010 О.Мөнх-Эрдэнэ, 2013-2014 онд Ө.Отгонжаргал, П.Одонтуяа, 2014-2015 Б.Цэрэндамба, Ө.Марал-Эрдэнэ, 2016 оноос одоог хүртэл Г.Анхбаяр, Н.Энхтуяа, Л.Энхзаяа нар ажиллаж байна.

Нийгмийн ажилтнаар:

 2010-2013 онд Э.Энхханд, Д.Одонтуул 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Иргэний бүртгэлийн ажилтнаар:

2010-2016 онд Н.Алтан-Эрдэнэ, 2016 оноос одоог хүртэл П.Оюунцэрэн ажиллаж байна.

Халамжийн мэргэжилтэн:

2010-2012 Пүрэвдорж 2012-2013 онд  Л.Энэбиш Б.Байгалмаа 2009-2014 онд, Х.Нарантунгалаг 2014-2015 онд, 2016 онд Д.Сумьяамаа, Б.Алтанцэцэг нар ажиллаж байна.

Хөдөлмөрийн мэргэжилтнээр:

2014 оноос шинээр бий болсон орон тоогоор Ч.Цэвэлмаа 2014-2015 онд, 2015-2016 онд П.Батбаяр, Д.Учралбаяр нар ажиллаж байсан.

Ахмадын зөвлөлийн даргаар 2009 оноос одоон хүртэл С.Нэргүй ажиллаж байна.

ТҮҮХЭН АМЖИЛТУУД:

2006 онд Нийслэл, дүүргийн “ Шилдэг хороо “ Өргөмжлөл

2007 онд Нийслэл, дүүргийн “ Шилдэг хороо “ Өргөмжлөл

2009-2013 оны Дүүргийн Спортын 1,2,3,4-р Их наадмын Спортын аварга

2011 онд Нийслэлийн “ Шилдэг хороо “ Өргөмжлөл

2013 онд Ардын авьяастан урлагийн наадмын “ Шилдэг хороо “ Өргөмжлөл

2013 оны дүүргийн “ Шилдэг хороо “ 3-р байр Өргөмжлөл

2014 оны дүүргийн “ Шилдэг хороо “ Өргөмжлөл

2015 оны Нийслэлийн “ Шилдэг хороо “ Батламж

2016 оны Дүүргийн Спортын 5-р Их наадмын Спортын аварга

2017 оны “ Шилдэг хороо “ –ны тусгай байр

2017 оны Дүүргийн Спортын 6-р их наадмын сагсан бөмбөгийн аварга

Төрийн үйлчилгээ

Хэрэглэгчийн хандалт