АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БУЮУ ОРЦ, ПОДВАЛИЙН ИРГЭДТЭЙ АЖИЛЛАСАН ТУХАЙ

Хан-Уул дүүргийн хэмжээнд архины хамааралтай буюу орц,подвалиар амьдардаг иргэдийг эрүүлжүүлэхээр эрүүл мэндийн үзлэгт хамруулах,бичиг баримтжуулах, усанд оруулах, хувцас олгох, хооллох, ажилд зуучлах зэрэг төрийн үйлчилгээг 2019 оны 04-р сарын 30-ны өдөр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэгээ Мария сүм дээр зохион байгууллаа.

            Үзлэгийн арга хэмжээнд хорооны халамжийн мэргэжилтэн Ш.Хоролмаа, иргэний бүртгэлийн ажилтан П.Оюунцэрэн, нийгмийн ажилтан Д.Одонтуул, хэсгийн ахлагч А.Алтан-Од  нар дүүргийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаа.

            Арга хэмжээнд хорооны хаягтай 18 иргэн хамрагдлаа.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт