“ ЭРҮҮЛ АМЬДРАЛ “ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Тус хорооны архины хамааралтай болон тэдгээрийн ар гэрийнхэнд архины хор уршгаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, зан үйлд нөлөөлөх, эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх сургалт арга зүйг 2019 оны 05-р сарын 14-ны өдөр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.

            Сургалтанд нийт 25 иргэн хамрагдсан. Үүнээс нэг иргэнийг үнэ төлбөргүй өөрийн хүсэлтээр вакумжуулсан 21 хоногийн  архины эмчилгээнд хамруулахаар гэрээг хийсэн.

            Сургалтанд НЭМГ-ын Наркологийн үндэсний төв, дүүргийн Эрүүл мэндийн төв, Тирмистийн өрхийн эрүүл мэндийн төв, 2,12-р хороод хамтран оролцлоо. Наркологийн үндэсний төвөөр үйлчлүүлдэг иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж иргэдэд сурталчилсан.

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт